Нүүр хуудас | | | Бүртгүүлэе
×òåíèå RSS
Ñóïåðñàéò
Ñóïåðñàéò
Ãëàâíàÿ Êîíòàêòû Êàðòà ñàéòà Äîáàâèòü â èçáðàííîå
  • Ìåñòî ïîä ðåêëàìó

    Îïðîñ ïîëüçîâàòåëåé

    Rate my site

    • Ïàðòíåðû

    • Нийт online: 1
      Зочин: 1
      Гишүүд: 0

      Ïîïóëÿðíîå

      »
      S

    Ðåêîìåíäóåì

    • {topnews}
  • Нийтэлсэн: =CyBeR= Хэзээ: 2024-12-21 Цааш уншсан: 1583

    Компьютерийн хаягдлаас алт гаргаж авч болох уу?

    1
    Хариулт нь тийм.
    Гоёл чимэглэлийн зүйлд голчлон хэрэглэдэг алт нь (химийн тэмдэг нь Au) дулаан, цахилгааныг маш өндөр хэмжээнд дамжуулах чадвартай, исэлддэггүй, хувирч, чанараа алддаггүй учраас үйлдвэрлэлд, ялангуяа дээд зэрэглэлийн цахилгаан хэрэгслүүд, тэр дундаа компьютерийн үйлдвэрлэлд хэрэглэгддэг юм. Компьютерийн үйлдвэрлэлд алтыг хэдэн зуун тонноор нь (жишээлбэл 2003 онд 318 тонн) жил бүр хэрэглэж байна.
    Энэхүү үнэт металл нь CPU, эх хавтан, нэмэлт картууд, RAM гэх мэт бараг бүх хэрэгсэлд ашиглагддаг. Мэдээж эдгээр төхөөрөмжүүдэд зарцуулах алтны хэмжээ асар бага.
    Алтны үнэ тэнгэрт хадаж байгаа сүүлийн хэдэн жил алтыг уурхайгаас олборлохын оронд хуучин ашиглагдсан, эвдэрхий компьютерийн сэлбэгнээс алтыг буцаан гаргаж авч эхэлсэн байна. Яг зөвхөн энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг компаниуд ч сүүлийн үед гадаадад байгуулагдах болжээ.
    Ингээд хуучин эх хавтангийн сэгнээс хэрхэн алт гарган авахыг үзүүлье. Зөвхөн сонирхуулах үүднээс үзүүлж байгаа бөгөөд уг процесст орж байгаа химийн бодисууд нь маш хортой учраас туршиж үзэх гэсний хэрэггүй гэж зөвлөе.

    2
    IDE холбогч, PCI-express, PCI, AGP, ISA порт, jumper шүднүүд, CPU-ны суурь, DIMM болон SIMM суурь гэх мэт хэд хэдэн газарт алт маш бага хэмжээтэй орсон байдаг.
    Эдгээр холбогчууд нь ихэнх тохиолдолд хэдэн микрон зузаан цэвэр алтан давхаргаар хучигдсан байдаг.

    3
    Ингээд туршилтын хамгийн эхний хэсэг нь эх хавтангаас эдгээр бүх холбогч болон шүднүүдийг салгаж авах. Бахь, атверка, таслагч гэх мэт багажууд хэрэг болно.
    4
    Уг туршилтад дээрхтэй адил маш их хэмжээний шүд болон холбогчууд хэрэг болох бөгөөд нилээд хэдэн эвдэрхий эх хавтан хэрэг болох нь ойлгомжтой.

    5
    Мөн зарим багаж хэрэгсэл химийн бодис шаардлагатай.
    6
    Энэ хэдхэн микрограмм алтыг ялгаж авахын тулд электролитийн элемент ашиглах шаардлагатай. Саванд 95%-ийн хүхрийн хүчил хийнэ. Катод нь хар тугалга, анод нь зэс байх ёстой бөгөөд сагс хэлбэртэй болгосон зэс анод дээр эх хавтангаас салгасан алттай хэсгүүдийг тавина.
    7
    Энгийн аккумлятор цэнэглэгчийг ашиглан уг электролитийн элементээр цахилгаан гүйдэл гүйлгэх ба зэс анод (мөн хавтангаас гаргаж авсан шүднүүд) уусаж, катод дээрх хар тугалга руу татагдана. Харин Зэснээс салсан алт нь шаар байдалтай болж, уг элементийн доод хэсэгт тунагдан үлдэнэ. Уг процессийн үед савны температур нилээд хэмжээгээр нэмэгддэг.
    8
    Ингээд бүх алт шүднүүдээс салсан учир одоо саван дахь хүхрийн хүчлийг савны ёроол дахь зүйлүүдийг уусгаж авахаас өмнө ялгаж авна.
    9
    Хүчлийг ус руу хийхдээ маш болгоомжтой байх ёстой. Хэрэв буруудах, гадуур нь асгах тохиолдолд хүхрийн хүчил, ууршиж, ойр орчин руу цацагдах аюултай.
    10
    Ингээд төрөл бүрийн металл (алтыг оруулаад) агуулсан хэсгийг хүхрийн хүчлийн хольцын уусмалаас шүүж авна.
    11
    Ингээд 35%-ийн гидрохлорын хүчил, 5%-ийн натрийн гипохлоритын 2:1 харьцаатай уусмалыг ашиглан уг шүүлтүүр үлдсэн металл болон бохирдлыг задална.

    2 HCl + NaClO -> Cl2 + NaCl + H2O
    12
    Энэ процессийн үед маш аюултай хлорин хэмээх хий ялгардаг. Хлорин хий нь Дэлхийн I Дайны үед бертолит гэсэн нэртэйгээр химийн зэвсэг болгон ашиглагдаж байжээ.
    13
    Хлорин ялгарсны дүнд Алт нь Алтны хлорид (III) хэлбэртэйгээр ялгарна.

    2 Au + 3 Cl2 -> 2 AuCl3
    14
    Үүний дараа бүх зүйлсийг дахин нэг шүүнэ. Шүүлтүүр нь бүх бусад хольцуудыг шүүж, зөвхөн цэвэр Алтны хлорид (III)-г гаргаж авахад тусална.
    15
    Металл хэлбэртэй алтыг уусмалаас тунгааж авах шаардлагатай болно. Үүний тулд нунтагласан Натрийн Метабисульфит хэрэглэнэ. Усанд хийсэн натрийн метабисульфит нь натрийн бисульфитыг үүсгэнэ.

    Na2S2O5 + H2O --> 2 NaHSO3
    3 NaHSO3 + 2 AuCl3 + 3 H2O --> 3 NaHSO4 + 6 HCl + 2 Au
    16
    Ингээд тодорхой хугацааны дараа ёроолд нь хүрэн нунтаг зүйл тунана. Энэ бол металл хэлбэртэй алт. Ингээд алтыг уусмалаас ялгаж авна.
    17
    Хамгийн сүүлд нь гаргаж авсан алтны нунтгаа тусгай хайлуулах хэрэгсэлд хайлуулна.
    Алтны хайлах температур 1064°C байна.
    18
    За ингээд үр дүнд нь нэг иймэрхүү хэмжээний алттай болно доо.
    Энэ жишээнд үзүүлсэн хэмжээний эх хавтангийн хаягдлаас гаргаж авсан алт нь зураг дээр байгаачлан жижиг хэмжээтэй бөгөөд гэрийн нөхцөлд иймэрхүү туршилт хийх нь маш их осолтой. Эдийн засгийн үүднээс авч үзвэл дэлхий даяар хог болон гарч байгаа компьютерийн сэгнээс иймэрхүү дахин ашиглаж болох хэсгүүдийг нь ялгаж авна гэдэг нь мэдээж ашигтай.

    Та бүртгүүлж байж илүү давуу эрх эдэлнэ

      {related-news}


    èåâ-->

    Сэтгэгдэл бичэх хэсэг

    Нэр:
    E-Mail хаяг:

Íàâåðõ

Ðåêëàìà

Æóðíàë äëÿ ìîëîäåæè
Designed by CENTROARTS
Free web hostinguCoz -->