1980-аад
оны сүүл, 1990 оны эхээр програмистууд чухамдаа л өөрсдийн төгс
програмчлал хэлтэй болсон гэж бодож байлаа. Энэ бол C++. Хүчирхэг C
хэлний үндсэн зарчмаас гадна объект хандалт ухагдахуун C++ тусгаж чадсан
байлаа. Гэвч 1990 оны интернэтийн хүчтэй давалгаа болох WWW (World Wide Web)
гарч ирснээр C++ энэхүү технологит нийцэхээ больсон юм. Ингээд програм
хангамж хөгжүүлэгчид дахин "төгс” програмчлалын хэлний эрэлд гарав.