@m
"Mailer" гэсэн vгийн товчлол бєгєєд имэйлээр
тардаг вирусыг ийнхvv нэрлэдэг. Жишээ нь: Монголд тухайн vедээ
хамгийн єргєн тархсан Happy99 (w32.Ska) вирус нь имэйл илгээсэн хvн рvv
Happy99 гэсэн хавсаргасан файл бvхий имэйлийг эргээд илгээдэг.
@mm
"Mass-Mailer" гэсэн vгийн товчлол бєгєєд
олон хvнд нэг захиаг зэрэг тараадаг вирусыг ингэж нэрлэдэг. Жишээ нь:
Melissa вирус нь таны имэйлийн программ дахь хаягын жагсаалтанд байгаа
бvх хаяг руу вирустэй захиаг тараадаг.
Bug
Программ хангамж дахь программын алдааг
хэлнэ. Жишээ нь : Тєрєл бvрийн browser программууд болох Internet
Explorer, Netscape Navigator, Firefox дээр нууцлалын бэрхшээл гардгаас
гадна 1999 оны сvvлчээр Y2К буюу 2000 оны он тооллын асуудал гарсан
билээ.
Hoax
Hoax нь вирус биш юм. Ихэвчлэн нэг хvнээс
анхлан илгээж олон хvн дамжин нэг нэг рvvгээ явуулсан уг захианд хуурамч
вирусын талаар бичсэн байдаг. Захиа нь хэнд ч vнэмшигдэхээр байдаг
бєгєєд vvнээс vvдэн хvмvvс зарим нэг хэрэгтэй файлаа устгах, мєн бусад
танил нєхєд рvvгээ уг вирус халдчих вий гэж анхааруулах vvднээс уг
захиаг явуулдаг. Дараах шинж тэмдгvvдээр нь hoax-г таньж болдог:
- Хавсаргасан файл байдаггvйгээр нь
- Хор хєнєєл ихтэй шинэ вирус гарсныг анхааруулснаар нь
- Бусад таньдаг найз нєхєд рvvгээ уг захиаг явуулахыг хvссэнээр нь
- FBI, мэдээллийн агентлагууд, программ хангамжийн компаниудаас анхааруулсан захианы ишлэлээс нь
Хэрвээ та дээрх шинж тэмдгvvд илэрсэн захиа авбал уг захиаг єєр хvнд
илгээхгvйгээр дор нь устгаарай. Hoax-н жишээнvvдээс дурдахад Klingerman
Virus болон SULFNBK Hoax нар юм. "Klingerman Virus" hoax -н гол утга нь
вирус танд электрон шуудангаар бус ердийн шуудангаар хvрэх бєгєєд "A
Gift For You From The Klingerman Foundation" гэсэн vгнvvдийг тодоор
бичсэн дугтуйг задалбал таны компьютер бус бие тань вирусээр халдварлана
гэж анхааруулсан байдаг. Харин SULFNBK Hoax нь захиандаа 2001 оны 6-р
сарын 1-нд компьютерээ ашиглахгvй байхыг анхааруулаад хэрвээ асаасан бол
вирус идэвхижин хатуу дискэн дээрх бvх директор, файлуудыг арилгах тул
vvнээс ємнє C:\Windows\Command директор дахь SULFNBK.EXE файлыг устгавал
ямар ч аюулгvй болно гэсэн байдаг.
Joke
Таны компютерын дэлгэц дээр янз бvрийн
хєгжилтэй vйлдлvvдийн харуулах аливаа нэгэн сєрєг нєлєє багатай программ
юм. Жишээ нь: гэнэт дэлгэц амраах screen-saver ажиллах гэх мэт.
Trojan horse
Trojan horse гэсэн хэллэг нь эртний
Трой (Troy) хотоос гаралтай бєгєєд Грекvvд заль зохион дотроо хєндий
модон морьнууд хийж, улмаар єєрсдийн зэвсэглэсэн цэргvvдийг нуун
эвлэрэхийн билиг тэмдэг болгон Tрой хот руу илгээснээр хотыг эзэлж авсан
тvvхтэй. Яг vvн шиг Trojan horse вирус нь хvмvvст имэйлээр ирэхдээ
ердийн тоглоом, зургын файл эсвэл screen saver зэрэг шиг харагдах авч уг
файлыг ажиллуулвал таны компьютер дэхь файлуудыг устгах, Registry файлд
єєрчлєлт оруулах мєн Backdoor программ суулган хакеруудад IRC ашиглан
вирустсэн компьютер дээрх бvх зvйлийг хянах боломжийг олгодог. Trojan
horse нь єєрийгєє имэйлээр тараадаггvйгээрээ Worm-оос ялгаатай байдаг.
Virus
Єєрєє єєрийгєє хуулбарладаг программ эсвэл
код байх бєгєєд бусад тєрлийн программ, Boot sector, Partition sector
болон maкротой документуудад халддагаас гадна тухайн программ, документ
дээр єєрийгєє нэмж суулган хавсаргадаг. Ихэнх вирус нь єєрийгєє
хуулбарладаг бєгєєд vvнээс олонх нь компьютерт эвдрэл гэмтлийг учруулдаг
байна.
Worm
Єєрєє єєрийгєє хуулбарладаг программ. Жишээ
нь: нэг диск драйвераас нєгєєд хуулах, имэйл болон бусад захиа илгээх
механизмуудыг ашиглан єєрийнхєє хувийг илгээх г.м. Компютерын хэвийн
ажиллагааг гэмтээх хор хєнєєлтэйгєєс гадна ихэвчлэн инээдмийн хєгжилтэй
программ хэлбэрээр ирдэг.
Polymorphic viruses
Антивирусын программаар
илрvvлэхгvйн тулд єєрийгєє олон тєрлєєр хувилж чаддаг вирусыг
Polymorphic virus гэдэг. Зарим полиморфик вирус нь єєр тєрлийн багцлах
программийг ашигладаг бєгєєд мєн єєр тєрлийн задлах программийг
шаарддаг. Їvнээс шалтгаалан нэг вирус єєр єєр тєрлийн систем дээр эрс
ялгаатай харагддаг байна. Полиморфик вирусvvдийн хамгийн дэвшилттэй
вирус нь mutation-engine болон random-number generators буюу тохиолдлын
тоо vvсгэгч ашиглан вирусын код, задлах зарчмаа єєрчилж чаддаг байна.
Memory-resident Virus
Вирустэй файлыг нээх эсвэл
ямар нэг файлд халдсаны дараа санах ойд байрладаг вирусыг
memory-resident вирус гэдэг. Харин non-memory-resident вирус нь зєвхєн
вирусээр халдварласан файл, программ ажиллаж байх vед л идэвхитэй
байдаг.
Sniffer
Сvлжээний ачааллыг хянадаг программ юм. Хакерууд энэ программийг ашиглан сvлжээгээр єгєгдєл дамжуулдаг.
VBS
Visual Basic Script нь программийн хэл
бєгєєд системийн vйлдлvvдийг хэрэглэгчийн оролцоогvйгээр гvйцэтгэх
боломжийг олгодог. Жишээ нь системийг эхлvvлэх, унтраах г.м. VBS
программийг HTML файлд ч хэрэглэж болдог. Ийм файлын єргєтгєл нь VBS
байдаг.
Macro virus
Ямар нэгэн хэрэглээний программийн
дотоод макро хэлийг ашиглан бичсэн код сигмент эсвэл программ байж
болдог. Зарим макро єєрийгєє хуулбарладаг бол зарим нь документэд
халдаж гэмтээдэг.
False Positive
Антивирусын программ санах ойд
вирус байгааг мєн системийг болон файлыг гэмтээх вирус байна гэж буруу
мэдэгдэхийг False Positive гэдэг. Vvнийг мєн false alarm гэж нэрлэдэг.
False Negative
Антивирусын программ вирусыг олж илрvvлж чадахгvй байгааг False Negative гэдэг.
Exe file
Exe нь executable гэдэг vгийн товчлол
бєгєєд ажилладаг программ файл юм. Ийм файлыг сонгоод 2 дарах эсвэл
файлын нэрийг командын мєрнєєс єгєхєд шууд ажилладаг. Executable файл нь
batch буюу .bat єргєтгєлтэй файлаас болон тєрєл бvрийн скрипт
файлуудаас дуудагдан ажиллаж болдог. Vvнийг мєн программ файл гэж
нэрлэдэг. .com єргєтгєлтэй программ файлууд байдаг ч ихэнх нь .exe
єргєтгєлтэй байдаг.