Вэб хуудас нь интернетэд байрлуулсан янз бүрийн мэдээлэл (текст, зураг, дуу хөгжим, кино г.м) агуулсан нэг баримт буюу хуудас юм. Вэб хуудас нь ".htm" эсвэл ".html" гэсэн файлын өргөтгөлтэй файл юм. Тэдгээр нь "hyper text mark-up language" (холбоос бичиг, форматтай хэл гэсэн утгатай) буюу "html" гэж нэрлэгдэх кодуудыг агуулна. Энэ кодууд нь Internet Explorer, Netscape, FireFox гэх мэт интернет, хэрэглэгчийг холбодог програм (Вэб браузер) дээр гоёмсог сайхан хуудсууд болон харагддаг.
Вэб хуудас хийхэд зориулагдсан FrontPage, CuteHTML, Flash, Dreamweaver, Adobe Golife, Hotdog, Netscape Composer г.м програмууд байдаг.
Вэб браузер (Вэб хөтөч) гэдэг нь интернет болон дотоод сүлжээний орчинд вэб хуудсан дахь текст, зураг, дуу, дүрс болон бусад мэдээлэлийг үзүүлэхэд хэрэглэгддэг програм хангамж юм. Вэб хуудсан дахь текст болон зураг нь өөртөө бусад вэб хуудас уруу дамжих зориулалт бүхий гипергогцоог (hyperlink) агуулах боломжтой. Ингэснээр богино хугацаанд олон олон вэб хуудас руу хандах боломжийг олгодог.
/1991 онд Tim Berners-Lee анханы вэб браузерыг хөгжүүлсэнээр түүний түүх бичигдэж эхэлжээ./
Вэб браузер нь вэб хуудасуудыг хүлээн авах зориулалт бүхий HTTP (Hypertext Transfer Protocol) протокол ашиглан Вэб сервертэй холбогддог. Мөн HTTP-г ашигласанаар Вэб браузераас Вэб сервер лүү мэдээллийг илгээх боломжоор хангагдсан байдаг. Одоогоор хамгийн өргөн хэрэглэгдсэж буй HTTP протокол бол HTTP/1.1 юм. Энэ протокол RFC 2616-аар бүрэн тодорхойлогдсон байдаг байна. HTTP/1.1-д өөрийн стандарт шаардлагууд байдаг боловч Internet Explorer бүхэлд нь дэмжээгүй байдаг. Гэвч одоогоор гарч ирж байгаа бусад ихэнх Вэб браузерууд дэмждэг болж байна.
Вэб сервер (Web server)
Вэб сервер
нь Интернэтэд Вэб сайтуудыг хадгалж байдаг өндөр хүчин чадал бүхий
тусгай компьютер юм. Вэб серверийг асар олон лангуугаа бусдад
түрээслүүлж байдаг үзэсгэлэн худалдааны байшинтай адилтгаж болно.
Тэндээс нэг лангуу түрээслэн авч өөрийнхөө Вэб сайтыг байрлуулахын тулд
hosting charge буюу түрээсийн төлбөрийг төлөх хэрэгтэй болно. Нэгэнт
ингэж тавьсан хуудсыг дэлхийн аль ч булангаас Интернэтэээр дамжуулан
үзэх боломжтой. Харин байшингийн эзнийг "host" гэж нэрлэнэ. Ингээд өдөр
бүр сая сая ийм Вэб серверүүд хэдэн арван сая хэрэглэгчийн Вэб браузерын
хүссэн Вэб хуудсыг дамжуулж байдаг асар том сүлжээг бид Интернэт хэмээн
нэрлэдэг.
- Static HTML page (Статик хуудас)
- Dynamic HTML page (Динамик хуудас)
- Directory-listing page
Статик хуудас (Static HTML Page)
Статик
хуудас нь хэрэглэгчийн хүсэлтэнд зориулж урьдчилан бэлтгэсэн HTML
хуудас (Вэб хуудас) юм. Вэб сервер энэхүү хуудсыг ямар нэгэн тусгай
үйлдэл хийлгүйгээр шууд хэрэглэгч рүү явуулдаг. Харин хуудсыг үзэх
хэрэглэгчийн хүсэлт нь URL хаяг, эсвэл URL хаяг руу заасан холболт байж
болно. Жишээлбэл, http://www.company.com/home.htm хаяг нь сервер рүү
илгээгдэж сервер нь хариу (HTML хуудас) буцаана.
Динамик хуудас (Dynamic HTML page)
Динамик
хуудас нь хэрэглэгчийн хүсэлтийн дагуу үүсгэгддэг. Хэрэглэгч Вэб
браузер дээр text box, menu, check box зэргийг бөглөж, сонголт хийгээд
тухайн Form дээрх товчлуур дээр дарснаар мэдээлэл сервер рүү илгээгддэг.
Уг мэдээллийг сервер хүлээн авч өгөгдлийн санд хадгалах буюу script,
application зэргээр боловсруулалт хийгээд үр дүнг нь HTML хуудсаар
хэрэглэгч рүү илгээдэг.