Тэгсэн
бол та зөв шийдвэр гаргажээ. Ойрын ирээдүйн 10 жилд хамгийн ашиг орлого
сайтай, хамгийн аюул осол багатай, хамгийн сайхан мэргэжлээр
компьютерийн програмчин гэсэн мэргэжил шалгарсан байна. Энэ үнэхээр үнэн
үг шүү. Гадаадад байтугай монголд ч гэсэн сайн програмчны дутагдалд
байнга орж байдаг. Тэгээд ч програмчин болно гэдэг нь тийм ч амар биш.Компьютер Техник Менежментийн Сургуулийн Програмчны ангийг гэхэд л анх нэгдүгээр курсэд жар, далаад хүүхэд элсэн ордог боловч 4 жилийн дараа ердөө л 10-20 хүүхэд л төгсөн гардаг юм. Тэдгээр төгсөж байгаа нөхдийг төгсөхөөс нь өмнө л компаниуд өмчлөөд авчихсан байдаг.
Монголд байдал ийм байгаа ч гадаадад бол бүр өөр. Нэг талаас програмчныг булаацалдах боловч тэдний шаардлага асар өндөр. Монголд ч бас сайн хүнийг л компанидаа ажиллуулах сонирхолтой байдаг. Гэхдээ өнөөхөндөө муухан програмчин байсан ч гэсэн ажил олдохгүй гэх зовлонгүй. Та хүүхдээ програмчин болгохоор шийдэв үү? Маш сайн байна. Монголд байтугай дэлхийд дутагдаж байгаа боловсон хүчин бэлтгэхэд таны оруулах хамгийн том хөрөнгө оруулалт чинь энэ шийдвэр байх болно.



Mozilla
K-lite Codec Pack
Mart толь бичиг
WinRar 4.1.65
Yahoo Messenger
Utorrent


Сэтгэгдэлүүд: 0
