ОпенОфис.оргийн энэ хувилбар дээр монгол бичгээр бичих боломж
(босоо байрлалаар) өмнөхийн адил орсон ба харин дүрмийн алдаа шалгагч
үндсэн пакетад биш өргөтгөл маягаар орсон болно. Энэ нь ОпенОфис.орг бүх
дүрмийн алдаа шалгагчийг өргөтгөл байдлаар оруулах болсонтой холбоотой
билээ. Гэхдээ та монгол хэлний дүрмийн алдааг хаа нэгтэйгээс татаж авах
шаардлагагүй. Түүнийг хамт багцалсан. Харин та зөвхөн суулгах л
хэрэгтэй.
Өргөтгөл удирдлага руу ороод үндсэн програмын лавлах доторх openoffice.org3/share/extension/install дотор dict-mn.oxt гэсэн өргөтгөл байгаа. Түүнийг сонгон суулгана уу. Хэрвээ та одоо Монголоос өөр хэл дээр OpenOffice програмыг хэрэглэж байгаа бол монгол хэлний дүрмийн алдаа шалгагчийг http://extensions.services.openoffice.org/ хаягаас татаж аваад ашиглах боломжтой.
Татаж авах хаяг: http://mn.openoffice.org/about-downloads.html
Windows, Linux болон Unix үйлдлийн системүүд дээр одоогийн байдлаар гараад байгаа. Mac дээр хараахан гараагүй байгаа юм байна.