-
-
-
Нийт online: 1
Зочин: 1
Гишүүд: 0
Нийтэлсэн: =CyBeR=
Хэзээ: 2024-12-22
Цааш уншсан: 1819
Өнөө үеийн компьютерт нийтлэг байх ёстой үндсэн тоног төхөөрөмжүүд бол:
· Motherboard (Эх хавтан)
· Processor (Процессор)
· Memory RAM (Санах ой)
· Case (Chasis) Гэр
· Power supply (Тэжээлийн блок)
· Floppy drive (Уян диски хөтлөгч)
· Hard disk (Хатуу диск)
· CD-ROM,CD-R буюу DVD-ROM хөтлөгч
· Keyboard (Гар)
· Mouse (Хулгана)
· Video card (Видео карт)
· Display (Дэлгэц)
· Sound card (Дууны карт)
· Speakers (Чанга яригч)
· Ports (Цуваа болон зэрэгцээ портууд)
Үүнээс
гадна web camer, scanner, modem, microphone, flash disk гэх мэтийн
төхөөрөмжүүдийг өдөр тутмын ажиллагаандаа бид нар ашиглаж байна. Одоо
эдгээр тоног төхөөрөмжүүдийн тухай товчхон танилцуулья.
Motherboard (Эх хавтан)
Эх
хавтан бол системийн цөм нь юм. Учир нь түүнд бүх тоног төхөөрөмжүүд
холбогдоно. Мөн тэр өөрөө бүх төхөөрөмжөө хянаж удирдана. Эх хавтанууд
төрөл, хэмжээ дүрсээрээ ялгаатай байдаг ч ямар ч эх хавтан доорхи
хэсгүүдийг заавал агуулж байдаг.
· Процессор суулгах үүрнүүд (socket, slot)
· Процессорын тэжээлийг тогтворжуулах хэсэг
· Уг эх хавтангийн чип (chipset)
· Нэн шуурхай ойнууд (Cache memory)
· Санах ойнуудыг суулгах үүрнүүд (SIMM,DIMM sockets)
· Нэмэлт төхөөрөмжүүд суулгах үүрнүүд (Bus slots)
· Тогтмол санах ой (ROM BIOS)
· Цаг болон CMOS ийн батери
· Jumpers
· Залгуурууд (Connectors)
Оригнал
Эх хавтан дээрхи микросхемүүдийг үйл ажиллагааны төрлөөр нь нэгтгэсэн
хэлбэрийг Chipset гэдэг. Үнэн чанартаа бол chipset нь бас л нэг эх
хавтан гэсэн үг юм. Тухайн компьютерт дэх эх хавтангийн Chipset нь бүх
тоног төхөөрөмжөө хянаж зохицуулдаг. Тухайвал: Төв процёссор түүнд
холбогдох орох гарах замууд, Нэн шуурхай санах ой болон шуурхай санах
ойнууд, нэмж суулгадаг төхөөрөмжүүдийн гол замууд болон системийн бүх
нөөцүүдийг бүгдийг нь хянаж зохицуулдаг.
Мөн
chipset-ийн хамгийн гол үүрэг бол уг эх хавтангийн харектерстикийг
тодорхойлж байдаг. Өөрөөр хэлбэл ямар процессор, санах ойн (RAM)
багтаамж, ямар төрлийн өргөтгөлийн картууд (PCI, ISA), ямар багтаамжтай
диски уг эх хавтанд таарах вэ? гэдгийг тодорхойлж байдаг гэсэн үг юм.
Сүүлийн үеийн процессорууд дотор нь нэн шуурхай санах ойнууд нь хийгддэг
болсон. Мөн эх хавтан дээр BIOS гэсэн тогтмол санах ой байрладаг.
Энэ
нь хамгийн түрүүнд POST (Power-On Self Test) гэсэн программыг
ажиллуулдаг. Дараа нь үйлдлийн системийг ачаална. Системийн бүх
тохиргоог BIOS д хадгална.
Processor (Процессор)
Төв
процессор бол нэг ёсондоо компьютерийн хөдөлгүүр юм. Түүнийг бас CPU
(Central processor unit) гэж дууддаг. Энэ бол хамгийн чухал чип юм. Учир
нь компьютер доторх мэдээллийн урсгалыг зохицуулах, арифметик, логик
үйлдэл энд хийгдэнэ. Төв процессор нь дээрхи ажиллагааг гүйцэтгэхийн
тулд оролт, гаралт, хадгалах төхөөрөмжүүдийг өөртөө холбон ажиллуулдаг.
Орчин үеийн процессорууд нь хэдэн арван сая транзисторуудыг маш жижиг
талбайд багтааж чадсан байдаг.
Төв
процессор нь компьютерийн төхөөрөмжүүдийн хамгийн үнэтэй бөгөөд хамгийн
жижиг төхөөрөмж юм. Сүүлийн үеийн процессоруудын үнэ буурч, ажиллах
хурд улам ихэсэж, овор хэмжээ багасаж байна.
Memory (RAM) Шуурхай санах ой.
Ямарч
компьютерийн нэг гол үзүүлэлт бол Memory (RAM) Шуурхай санах ой юм.
Үүнийг бид RAM гэж дууддаг. Шуурхай санах ойн нь компьютерийн мэдээллийг
түр хадгална. Өөрөөр хэлбэл самбар дээр бичсэн зүйлээ уншаад, дараа нь
арилган дахин бичихтэй адил зарчмаар ажилладаг. Яагаад шуурхай санах ой
гэсэн юм бэ? гэвэл компьютерийг ажиллаж байх хугацаанд л тэр ажилладаг.
Тэгээд комьютерыг унтраахад түүнд байсан бүх мэдээлэл устаж үгүй болно.
Харин тогтмол санах ойн хувьд ийм зүйл байдаггүй. Өөрөөр хэлбэл түүнд
байгаа мэдээлэл устаж үгүй болдоггүй. RAM-ийг гаднаас худалдаж аваад
өөрийн компьютертаа нэмэж суулгаж болно. Энэ ажиллагаа бол их энгийн
байдаг.
Case (Chasis) Гэр
Компьютерийн
гэр дотор түүний үндсэн бүрэлдэхүүн хэсэг байрлана. Тухайвал.Эх хавтан,
тэжээлийн блок, диск хөтлөгчүүд, нэмэлт картууд. Компьютерийн гэр нь
ерөнхийдөө босоо, хэвтээ гэж хоёр төрлийн байдаг. Сүүлийн үеийн зарим
гэрүүдийг задалж, төхөөрөмжүүдийг нэмж суулгах болон авахад их хялбархан
болсон. Гэрүүд нь агаарын урсгал солилцож байх үүднээс жижиг нүхнүүдтэй
байдаг. Ихэнх компьютерийн гэр нь тэжээлийн блоктойгоо хамт ирдэг.
Power supply (Тэжээлийн блок)
Тэжээлийн
блок нь компьютерийн хамгийн чухал төхөөрөмжүүдийн нэг юм. Энэ нь
хувьсах гүйдлийг тогтмол гүйдэл болгон компьютерт тохируулан хувиргах
үүрэгтэй. Ихэнхи тэжээлийн блок нь хувьсах 110v/220v хүчдлийг 3.3 v, 5v,
12v тогтмол хүчдэл нь болгодог. Тэжээлийн блокийн хүчин чадал нь
ваттаар хэмждэг. Тэжээлийн хэсэгт хөргөлтийн сэнс заавал байдаг. Энэ нь
түүний элемэнтүүдийг хэт халалтаас хамгаална.
Floppy drive (Уян диски хөтлөгч)
Уян
диски хөтлөгч болон диск нь персональ компьютерийн ууган
төхөөрөмжүүдийн нэг юм. Уян диски хөтлөгч нь хамгийн энгийн хямдхан
төхөөрөөмж нь юм. Түүний үндсэн үүрэг зориулалт уян дискнээс мэдээлэл
унших, бичих зориулалттай төхөөрөмж юм. Мэдээллийг цахилгаан соронзон
аргаар уян дискэнд бичдэг. Энэ төхөөрөмжийн нэрийг А,В гэж нэрлэнэ.
Сүүлийн
үед CD, DVD, Flash гэсэн илүү давуу талтай дискнүүд хэрэглэж байгаа
боловч уян диск хөтлөгч болон диск нь олон жил компьютерт хэрэглэгдэж
ирсэн тэр байр сууриа алдаагүй л байна. Энэ диск хөтлөгч нь хуучин
үйлдлийн системүүдийг компьютерт шинээр суулгах, системийн файлуудыг
хадгалах, компьютерийг ажилд бэлтгэх үед их өргөн хэрэглэдэг.
Hard disk (Хатуу диск)
Хатуу
диск нь компьютер дээрхи бүх программ, өгөгдлүүдийг хадгалдаг үндсэн
төхөөрөмж юм. Энэ нь нэг гол дээр бэхлэгдсэн платтер гэж нэрлэгдэх хэд
хэдэн нимгэн металл гадаргуу дээр мэдээллийг цахилгаан соронзонгийн
аргаар бичиж хадгална.
Хатуу
дискийн төхөөрөмж нь мэдээлэл бичих, унших толгойнуудтай байна. Хатуу
диски нь нэг ёсондоо компьютерийн агуулах сав юм. Хатуу дискийн гол
үзүүлэлт бол багтаамж юм. Энэ мөн компьютерийн гол үзүүлэлтүүдийн нэг
болдог юм.
Өнөө
үеийн хатуу дискүүдийн багтаамж нь хэдэн арван гигабайт (Gigabyte)
болсон. Хатуу дискний тухай дараа дараагийн хичээлээр дэлгэрэнгүй гарна.
Хатуу дискийг ажиллаж байхад нь түүний дохиоллын гэрэл асдаг.Та бүхэн
анзаарсан байх. Компьютерийн нүүрэн талд жижиг гэрэл байнга анивчиж
байдаг. Энэ үед компьютерийг гэнэт тэжээлээс салгахгүй байх хэрэгтэй.
CD-ROM,CD-R буюу DVD-ROM хөтлөгч
Эдгээр
төхөөрөмжүүд мөн мэдээллийг хадгалах, зөөх зориулалттай төхөөрөмжүүд
юм. Их багтаамжтай тогтмол шинжтэй мэдээллийг хадгалахад тохиромжтой юм.
Тухайвал: Толь бичиг, кино, дуу гэх мэт. Сүүлийн компьютерууд бүгд CD
уншдаг төхөөрөмжүүдтэй ирдэг болсон. Эхний үед түүн дээрх мэдээллийг
зөвхөн уншиж ашиглаж байсан. Түүнээс биш арилгах болон дахиж бичих
боломжгүй байсан. Өнөө үеийн CD, DVD нууд бол бичиж, арилгаж, уншиж
болдог болсон. Энэ төрлийн дискийг ерөнхийд нь гурав хуваадаг.
· Эхний нь зөвхөн уншдаг CD,
· Хоёр дахь нь нэг удаа бичээд олон дахин уншиж ашигладаг CD,
· Сүүлийнх нь олон дахин бичиж, олон дахин арилгаж болдог CD гэж хуваагдаг.
Сүүлийн хувилбар нь хамгийн их ирээдүйтэй юм. Харин одоохондо бусад CD ийг бодвол арай илүү үнэтэй байна.
Keyboard
(Гар), Mouse (Хулгана). Энэ хоёр төхөөрөмжийн тухай өмнөх хичээлүүдэд
тодорхой бичсэн. Энэ 2 бол компьютерт мэдээлэл оруулдаг төхөөрөмжүүд.
Бусад төхөөрөмжүүдээс гоц ялгарах зүйл гэвэл ямагт хүн компьютерттай
ажиллах бүрт энэ хоёр төхөөрөмжийг заавал ашигладаг.
Video card (Видео карт)
Дэлгэц
дээр бичиг, дүрс зураг гаргах үйлдлийг монитор ба видео карт хамтдаа
гүйцэтгэнэ. Зарим үед видео адаптер гэж дуудна. Видео карт нь
компьютерийн командыг монитор ойлгох хэлбэрт хөрвүүлнэ. Бүх төрлийн
видео карт нь 4 үндсэн хэсгээс бүрдэнэ.
· Video chip or chipset,
· Video RAM,
· DAC(Digital to Analog Converter),
· BIOS.
Видео
чип нь дэлгэц дээр гарах мэдээллийг удирдаж видео RAM руу дамжуулах
үүрэгтэй. Видео RAM нь мэдээллийг монитор руу дамжуулахын өмнө хадгалж
байдаг. Видео RAM байгаа мэдээллийг DAC уншиж тоон сигналыг аналог
сигнал болгон хувиргана. BIOS д түүний driver программууд байдаг.
Display (Дэлгэц)
Ихэнхи
монитор нь системийн блокоос тусдаа байдаг. Түүний цахилгаан хэлхээ, эд
ангиуд нь өөрийн хамгаалалтын гэрт байрладаг. Мониторд үндсэн 3
үзүүлэлт байдаг.
· Диагоналийн хэмжээ нь (diagonal size) инчээр
· Нягтрал ба тодрол (Resolution) нь цэгийн тоогоор
· Дүрс сэргээх хурд (Refresh) нь герцээр тус тус илэрхийлэгдэж байдаг.
Диагналийн
хэмжээ нь ерөнхийдөө 14-21 инч байдаг. LCD мониторууд бол 11-14 инч
байна. Тусгай зориулалтаар ашигладаг бага диагональтай монитор бас
байдаг. Ер нь том хэмжээтэй дэлгэцтэй ажиллах нь тохиромжтой байдаг.
Тодрол
ба ялгарал нь дэлгэц дээр дүрс бүтээгч өчүүхэн бага цэгүүдийн хоорондох
зай юм. Энэ зай хэдий чинээ бага байна дүрс төдий чинээ сайн байдаг.
Сэргээх
хурд герцээр хэмжигдэж, монитор нэг секундэд хэдэн удаа бүтэн дэлгэцийн
дүрсийг сэргээж байгааг тодорхойлно. Энэ хурд өндөр байх тусам нүдэнд
ядаргаа багатай байдаг. Энэ давтамж нь компьютерийн дэлгэцийн хувьд
хамгийн багадаа 60 гц байдаг. Өнөө үеийн мониторууд 100 гц байгаа.
Sound card (Дууны карт)
Дууны
карт нь компьютерийн дуу авиаг тод цэвэр дуугаргах зориулалттай. Энэ
карт нь өргөтөлийн сууринд суулгадаг ба эх хавтантай (Onboard) хамт гэж 2
янз байдаг. Дууны картны тусламжтайгаар дуу хөгжим, яриа болон бусад
дуу авиаг сонсоно. Энэ картанд хэд хэдэн оролт гаралт байдаг. Түүнд нь
чанга яригч, өсгөгч, микрофон, хөгжмийн залгуур зэргийг залгадаг.
Speakers (Чанга яригч)
Дууны
картаас гарах дуу авиаг сонсох үүрэгтэй. Энэ төхөөрөмжийн үндсэн
үзүүлэлт нь чадал байдаг. Чанга яригч нь идэвхитэй ба идэвхигүй гэж хоёр
төрлийн байдаг
Эх сурвалж
Сэтгэгдэлүүд: 0
Буцах
Нийтэлсэн цаг:12:43 PM