Нүүр хуудас | | | Бүртгүүлэе
×òåíèå RSS
Ñóïåðñàéò
Ñóïåðñàéò
Ãëàâíàÿ Êîíòàêòû Êàðòà ñàéòà Äîáàâèòü â èçáðàííîå
  • Ìåñòî ïîä ðåêëàìó

    Îïðîñ ïîëüçîâàòåëåé

    Rate my site

    • Ïàðòíåðû

    • Нийт online: 1
      Зочин: 1
      Гишүүд: 0

      Ïîïóëÿðíîå

      »
      S

    Ðåêîìåíäóåì

    • {topnews}
  • Нийтэлсэн: =CyBeR= Хэзээ: 2024-12-21 Цааш уншсан: 1695

    HTML хэлний тухай /1/

    Вэб хуудсыг HTML хэлний тусламжтай хийгддэг. HTML хэл нь script хэл бөгөөд ямар нэг хөрвүүлэлт шаарддаггүй, дурын текст боловсруулах програм дээр бичиж болдог. Харин тухайн файлаа *.html юмуу *.htm форматтай хадгалах хэрэгтэй. Дараа нь уг файлаа Вэб браузер програм дээр нээж ажиллуулах хэрэгтэй.
    HTML хэлний командуудыг TAG гэж нэрлэх (цаашид таг гэж нэрлэе) ба TAG нь эхлэл ба төгсгөлөөс тогтоно. Эхлэл нь <…> хашилтан дотор, төгсгөл нь </…> хашилтан дотор тус тус байрладаг. Гүйцэтгэх үйлдлээ эхлэл ба төгсгөлийн хооронд бичнэ. Жишээлбэл, хуудсанд гарчиг оруулахын тулд TITLE тагийг ашиглах бөгөөд дараах байдлаар бичнэ.
    <TITLE> Teachpage </TITLE>

    HTML тагуудыг хэдэн хэдэн ангилалд оруулан авч үзэж болно. Үүнд:
    1. Html Basics–Вэб хуудасны үндсэн тагууд,
    2. Html Text–Текстэн мэдээлэлтэй ажиллах тагууд,
    3. Html Lists–Жагсаалт үүсгэх тагууд,
    4. Html Images–Зурагтай ажиллах тагууд,
    5. Html Links–Холбоос тагууд,
    6. Html Backgrounds–Вэб хуудасны дэвсгэрийг тохируулах тагууд,
    7. Html Tables–Хүснэгттэй ажиллах тагууд,
    8. Html Frames–Frame-тэй ажиллах тагууд,
    9. Html Forms–Form, анкеттай ажиллах тагууд,
    10. Html Metatags–Хайлтын систем болон браузертай ажиллах тагууд,
    11. Html Hexcolors-Өнгөтэй холбоотой тагууд.

    Үндсэн HTML хэлний бүтэц нь толгойн хэсэг ба их биеийн хэсгээс тогтох ба HTML, HEAD, BODY гэсэн үндсэн 3 тагийг агуулах бөгөөд дараах хэлбэртэй байна. Үүнд:

    <HTML>

    <HEAD>
    . . .
    . . . Толгойн хэсэг
    . . .
    </HEAD>

    <BODY>
    . . .
    . . . Их биеийн хэсэг
    . . .
    </BODY>

    </HTML>

    Энд:
    - <HTML> … </HTML> таг нь Вэб хуудасны эхлэл, төгсгөлийг,
    - <HEAD> … </HEAD> таг нь толгойн хэсэг буюу Вэб хуудасны гарчиг гэх мэт элементүүдийг,
    - <BODY> … </BODY> таг нь их биеийн хэсэг буюу HTML хэл дээр бичигдэж байгаа ихэнх эх кодыг агуулна.
    Тухайн тохиолдолд Вэб хуудсанд ашиглагдсан Javascript, ActiveX Script гэх мэт бусад Script хэлний код HEAD таг дотор тодорхойлогдож болно.
    HTML тагууд нь мөн параметр (option)-ууд агуулж болох ба энэ нь хуудсыг нэмэлт боломжуудаар хангаж өгдөг.

    HTML source код бичих

    Жишээ болгож нэгэн HTML хуудас үүсгэе.

    1. Start->Programs->Accessories->Notepad команд сонгож Notepad програмыг санах ойд ачаална.
    2. Шинэ файл үүсгээд дараах HTML кодыг бичнэ. Зураг 4.

    <HTML>
    <HEAD>
    <TITLE> C-lesson.bblog.mn Homepage </TITLE>
    </HEAD>

    <BODY>
    Тавтай морилно уу!
    </BODY>
    </HTML>

    3. File/Save команд сонгоно.
    4. Нээгдэх Save харилцах цонхны Save in талбарт хадгалах замаа зааж өгнө. Жишээлбэл, C:\My Documents г.м.
    5. File name талбарт файлын нэр, өргөтгөлийг оруулна. Жишээлбэл, index.html г.м.
    6. Save товчлуур дээр дарна.
    7. Вэб браузер програмын цонхыг нээнэ. Жишээлбэл, Netscape Navigator.
    8. File/Open Page (Open) команд сонгох буюу гарын Ctrl+O товчлуурууд дээр дарна.
    9. Нээгдэх Open харилцах цонхны Look in талбарт хадгалсан файлынхаа замыг зааж өгнө. Манай тохиолдолд C:\My Documents болно.
    10. Файлынхаа нэрийг сонгон идэвхжүүлнэ. Манай тохиолдолд index.html болно.
    11. Open товчлуур дээр дарна.

    Жич: Цаашид үүсгэсэн хуудсаа баяжуулахдаа HTML хэлний таг болон уг тагийнхаа онцлог шинжүүдийг судалж BODY таг буюу эх биеийн хэсэгт нэмж оруулна. Өөрөөр хэлбэл <BODY> БОЛОН </BODY> -ийн дунд шинэ тагаа бүхлээр нь эхлэл, төгсгөлтэй нь бичнэ. Зарим сайтуудад санал хүсэлт, зочны дэвтэр гэх мэт хэсэгт тайлбар бичихэд "HTML таг зөвшөөрөгдсөн" гэсэн байдаг. Энэ хэсэг HTML-ийнхээ бүтэн кодыг бичихгүй зөвхөн BODY хэсэг дэх тагуудаа бичиж болно.

    Вэб засварлагч (Web editor) програмуудын тухай

    Вэб засварлагч програмыг гурван төрөл болгон ангилж болно. Үүнд:
    1. Text Editor-HTML хэлний командуудыг мэддэг тохиолдолд энэ төрлийн засварлагч програмыг ашиглаж болно. Өөрөөр хэлбэл Вэб хуудасныхаа source (эх) кодыг текст файлтай ажиллаж байгаа мэтээр нэг бүрчлэн бичдэг. Жишээлбэл, хуудсанд зураг оруулахын тулд зураг оруулах таг болон уг зургийнхаа замыг заж өгнө. Энэ нь тухайн хуудсыг браузер програм дээр нээхэд зургийг заасан байрлалд дуудан үзүүлдэг. Командаа алдаатай бичсэн тохиолдолд зураг харагдахгүй, хуудсанд дуудагдахгүй байж болно. Текст засварлагч програмууд нь зураг оруулах, хүснэгт зурах гэх мэт зарим нэг командыг хуудсанд хялбархан оруулж болох хэрэгслээр хангасан байдаг.
    2. Toolbar Editor-Энэ төрлийн засварлагч програм ашиглаж байгаа үед Вэб хуудсыг Word програмаар боловсруулсан зураг болон бусад объект бүхий баримттай ажиллаж байгаа мэтээр зохион байгуулах боломжтой учраас HTML хэлний командуудыг заавал мэддэг байх албагүй. Жишээлбэл, Вэб хуудас дээрээ командын хэрэглүүрийн тусламжтай зургийг оруулсан тохиолдолд засварлагч програм дээр тухайн зураг шууд харагдаж, HTML код дээр өөрчлөлт нь шууд бичигдсэн байдаг. Ийм төрлийн засварлагч програмуудын сул тал гэвэл эх кодоо засварлах шаардлагатай үед өөр ямар нэгэн текст засварлагч ашигладаг явдал юм.
    3. Text & Toolbar Editor-Энэ төрлийн едитор програмууд нь Вэб хуудсаа командын хэрэглүүрийн тусламжтай зохион байгуулж шаардлагатай үед тухайн едитор програм дээрээ Вэб хуудсынхаа эх кодыг засварлаж болдог.

    Интернэтээс дээрх төрлийн засварлагч програмуудаас өөртөө тохирохыг, төрөл бүрийн сайтуудаас татаж авч, судалж болно.

    Та бүртгүүлж байж илүү давуу эрх эдэлнэ

      {related-news}


    èåâ-->

    Сэтгэгдэл бичэх хэсэг

    Нэр:
    E-Mail хаяг:

Íàâåðõ

Ðåêëàìà

Æóðíàë äëÿ ìîëîäåæè
Designed by CENTROARTS
Free web hostinguCoz -->