Нүүр хуудас | | | Бүртгүүлэе
×òåíèå RSS
Ñóïåðñàéò
Ñóïåðñàéò
Ãëàâíàÿ Êîíòàêòû Êàðòà ñàéòà Äîáàâèòü â èçáðàííîå
  • Ìåñòî ïîä ðåêëàìó

    Îïðîñ ïîëüçîâàòåëåé

    Rate my site

    • Ïàðòíåðû

    • Нийт online: 1
      Зочин: 1
      Гишүүд: 0

      Ïîïóëÿðíîå

      »
      S

    Ðåêîìåíäóåì

    • {topnews}
  • Нийтэлсэн: =CyBeR= Хэзээ: 2024-03-28 Цааш уншсан: 1144

    Технологийн учруулсан 10 хор хөнөөл



    Компьютерийн програмд гарсан алдаанаас гацах бол юу ч биш. Тэдгээр алдаануудаас болж машин тэрэг эвдэрч, пуужин дэлбэрч, хүмүүс амь үрэгдэх тохиолдол гарч байжээ. 1945 онд Harrward Mark 2 компьютерийн корпусан дотор инженерүүд цагаан эрвээхэй олсон нь түүхэн дэх хамгийн анхны компьютерийн Bug-ээр бүртгэгдсэн байна. Инженерүүд тэмдэглэлдээ "Bug олсон” гэж бичсэнээс хойш компьютерийн алдааг Bug (Bug нь англиар шавж хорхой гэсэн утгатай) гэх болсон гэдэг. Тоон технологи бүхий төхөөрөмжүүд дэлгэрэх тусам Bug-ууд ч бидний амьдралд улам нэвтэрсээр байна. Ингээд хүн төрөлхтөнд хамгийн их хохирол учруулсан 10 bug-ийг танилцуулъя.

    1962 оны 7-р сарын 28
    Mariner сансрын хөлөг венера гариг руу аялахаар хөөрсөн ч антен хугарснаас газрын удирдлагын албатай холбоо алдагдаж, хөлөг онгоц өөрийн удирдлагын системд шилжсэн байна. Гэвч энэ системд бяцхан боловч ноцтой bug байжээ. Ингээд хөлөг өөр тийшээ нисэж, Атлантын далай дээр түүнийг дэлбэлж живүүлэхээс өөр аргагүйд хүрсэн байна. Хожим хийсэн шинжилгээгээр жолоодлогын системийг програмчилж байхдаа нэгэн томъёонд ганцхан тэмдэгт орхиж бичсэнийг олж тогтоожээ.

    1982 он
    Транссибирийн дамжуулах хоолойд гарсан аваар. Хийн дамжуулах хоолойнуудыг удирддаг Канадын програм хангамжид Тагнуулын төв газрын агентууд bug оруулжээ.
    Үйлдвэрийн тагнуул хийж байсан Зөвлөлтийн тагнуулчид үүнийг мэдэлгүй програм хангамжийг хулгайлж Транссибирийн дамжуулах хоолойг удирдах системд нэвтрүүлжээ. Улмаар хүн төрөлхтний түүхэнд гарсан хамгийн том цөмийн бус дэлбэрэлт болсон байна.

    1985-1987 он
    Thereac-25 маркийн эмнэлгийн хурдасгагчаар туяаны шарлаганд орж байсан хүмүүс үхэлд хүргэх хэмжээний туяаны хордлого авчээ. Тус төхөөрөмжийн програм хангамжийг туршлагагүй залуу програмч бичсэн бөгөөд үүнээс болж 5 хүн нас барж, олон хүн гүн хордлогонд орсон байна.

    1988 он
    Berkley Unix системд гарсан алдаа. Дэлхийн хамгийн анхны компьютерийн өт (Моррисийн Worm) нь нэг өдрийн дотор 2000-6000 компьютерт халдаж мэдээллийг устгажээ. Berkley Unix системийн gets (оролт гаралтын тэмдэгтийн хязгаар) байгаагүйгээс болсон ажээ.

    1988-1996 он
    Kerberos маркын тохиолдлын тоон генератор нь олон жил мэдээлэл нууцлах системд хэрэглэгдэж байжээ. Хэдэн тэрбум тооноос тохиолдлын (санамсаргүй) тооггаргаж авч байна гэж бодож байсан боловч хэрэг дээрээ хамаагүй бага буюу сая орчим тооноос гаргадаг байжээ. Үүний үр дүнд Kerberos хамгаалттай компьютерийн системд төвөггүй нэвтэрч болохоор болсон байна.

    1920 оны 1-р сарын 15
    AT&T системийн утасны шугам сүлжээний саатал. Хот хоорондын коммутаторуудыг ажиллуулдаг шинэ програмд байсан алдаа нь тус коммутатор хажуугийнхаасаа тусгай сигнал авснаар дахин ачаалж байсан явдал юм. Хамгийн гайтай ньэнэхүү сигнал коммутаторыг дахин ачаалж байхад гардаг сигнал байсан байна. Нэг өдөр Нью-Йоркийн нэгэн коммутатор дахин ачааллахад гинжин холбоо үүсэж хажуугийн 114 коммутатор зогсолтгүй 6 секунд тутам дахин ачааллажээ. 60 мянган хүн 9 цагийн туршид хот хоорондын холбоогүй болсон байна.

    1993 он
    Өргөн дэлгэр реклам сурталчилгаа явуулсан Intel Pentium процессор хөвөгч таслалтай тоог буруу хувааж,0,006% хувийн алдаа гаргаж байжээ. Энэ ньөргөн хүрээний хэрэглэгчдийг хамраагүй ч гэсэн тус компаний нэр хүндэд маш муугаар нөлөөлсөн. Эхний үед Intel компани нь тооцоолон бодолтод ийм нарийвчлал хэрэгтэй гэдгээ баталсан хэрэглэгчдэд процессорыг сольж байсан боловч сүүлдээ хүссэн бүх хүмүүст солихоор болсон. Энэжижиг алдаа нь тус компанид 475 сая долларын хохирол учруулсан гэдэг.

    1995-1996 он
    Үхлийн пинг.IP багцыг боловсруулахад гарч болох алдааг хянахгүй байсан нь ямар ч үйлдлийн системийг эвдэх боломжтой байсан байна. Үүний тулд интернэтээр тусгай пинг пакет /”ping”/ явуулахад л хангалттай байжээ.

    1996 оны 6-р сарын 4
    Европын эрдэмтдийн олон жилийн хөдөлмөрийн үр дүнд бүтсэн, Европын холбооны бахархал болсон Ariane-5 сансрын хөлөг хөөрснөөсөө хойш 40 секунд болоод дэлбэрчээ. Зөвхөн эрдэм шинжилгээний тоног төхөөрөмж л гэхэд 500 сая долларын үнэтэй байсан аж. Компьютерт гарсан алдаанаас болж процессор ажиллагаагүй болж, өөрийгөө устгах систем ажилласан байна. Энэ сүйрэл нь мөн л програмын алдааг хянах систем байгаагүйгээс болсон байна.

    2000 оны 11-р сар
    Панамын хорт хавдар судлалын үндэсний төвд АНУ-ын MultiData Systems International компанийн үйлдвэрлэсэн цацраг туяаны төхөөрөмж удирддаг програм хангамж нь туяаны хэмжээг буруу тооцоолж байсан явдал юм. Үүнээс болж 8 хүн нас барж, 20 хүн хордлого авсан байна. Програмын тооцоог дахин шалгах ёстой байсан эмч нар хүн амины хэргээр яллагджээ.

    Та бүртгүүлж байж илүү давуу эрх эдэлнэ

      {related-news}


    èåâ-->

    Сэтгэгдэл бичэх хэсэг

    Нэр:
    E-Mail хаяг:

Íàâåðõ

Ðåêëàìà

Æóðíàë äëÿ ìîëîäåæè
Designed by CENTROARTS
Free web hostinguCoz -->